Susan Boyle Ромын папд зориулж дууллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Susan Boyle Ромын папд зориулж дууллаа











“Авьяаслаг Британичууд” шоуны од Susan Boyle шоунд
оролцохоосоо өмнө сүмд дуулдаг
байсан. Харин тэрбээр
Ромын папд зориулж өөрийн дуугаа дуулах нь түүний мөрөөдөл байсан гэхэд
болно. Харин дуучин энэхүү хүслээ биелүүлэн
Ромын пап XVI Бенедиктэд
зориулж дуугаа дууллаа.
Католик сүмийн төлөөлөгч энэ талаар “Би дуучин Susan Boyle-ийг Ромын пап ламд
зориулсан хүндэтгэлийн тоглолтод ирж дуулахыг урьсан байгаа” хэмээн ярьсан
байна.
Харин дуучин Susan Boyle “Ромын пап үнэхээр онцгой хүн. Би түүнд зориулж дуулсандаа баяртай байна. Би энэ дэлхийн бүх хүмүүст сайн сайхныг хүсэн дуулсан” хэмээн ярьжээ.
Сонирхуулахад, Susan Boyle 2009 онд шүүгч Simon Cowell-ийн дуу бичлэгийн студи болох “SyCo”-д “I
Dreamed A Dream” цомгоо бичүүлсэн бөгөөд уг цомог эхний дөрвөн долоо хоногтоо 3.1 сая хувь борлогдсон ба дэлхий дахинд нийтдээ
8.5 сая хувь борлогдон Английн түүхэнд хамгийн хурдан борлогдсон цомог болсон юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж