Иракийн Ерөнхий сайд Нури Аль-Маликийн хэвлэлийн албанаас мэдээлснээр улстөрч парламентын сонгуулийн саналын хуудсыг дахин тоолохыг шаарджээ. Саналын хуудсын 92 хувийг тоолсоны дараа Аль-Маликийн “Хууль зүйт улс” намынхан бараг найман мянган саналаар Ерөнхий сайд асан Ияд Алливийн эвслээс хоцорч явна. Ерөнхий сайд бүх саналын хуудсыг уу эсвэл зарим мужуудынхыг тоолох уу гэдгийг нь тодорхой хэлсэнгүй. Тэрээр зөвхөн улс орныхоо тогтвортой байдлын төлөө шаардлагаа тавьж байна гэсэн байлаа. Харин эсрэг талынхан нь түүний мэдэгдлийг Сонгуулийн комисст үзүүлж байгаа занал гэв. Өмнө нь Аль-Малики өнгөрсөн сонгуулийн талаар зөрчил гээд байх гомдол цөөн байгааг хэлж байлаа. Сонгуулийн комиссийн мэдэгдлээр сүүлийн хоногуудад санал хураалтыг дахин тоолох үг сонсогдож эхэлсэн ч албан ёсны асуулга тавигдаагүй гэжээ. Иракийн парламентын сонгууль гуравдугаар сарын 7-нд явагдсан ба сонгогчдын оролцоо нь 62 хувьтай байв. Санал хураалтын өдөр Багдадад хэд хэдэн аллага хийгдэж 38 хүн амиа алдсан юм. Саддамын дэглэмийг унагаснаас хойш энэ нь хоёр дахь удаагийн парламентын сонгууль болов. Парламентын 325 суудлын төлөө 6000 гаруй нэр дэвшигчид өрсөлдөж байгаа. Сонгуулийн эцсийн дүн гуравдугаар сарын сүүлчээр зарлагдах юм. Хамгийн сүүлчийн мэдээгээр Иракийн сонгуулын хороо Ерөнхий сайдын шаардлагыг биелүүлэхээс татгалзжээ.