
хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Дуучны үхлийн шалтгаанд хувийнх
нь эмч Конрад Мюррейг буруутгасан юм. Задлан шинжилгээгээр түүний
дуучинд өгсөн "пропофол" гэгч эмийн тунг хэтрүүлсэн байсан нь
тогтоогдсон. Поп хөгжмийн хаан нас барахынхаа өмнө дэлхийг тойрч
тоглолтоо хийхээр бэлдэж байсан. Гэвч тоглолт болохоос хоёр долоо
хоногийн өмнө нас барсан нь фенүүдэд нь хүнд цохилт болсон. Тэрбээр
тоглолтоо Лондон хотоос эхэлж, 50 удаа тоглохоор бэлдэж байсан ч ийн
амжаагүй билээ. М.Жексоны концертыг "АЕG Livе" компани зохион
байгуулахаар ажиллаж байсан юм. Майклын ээж Кэтрин Жексон уг компанийг
шүүхэд өгчээ. Түүний үзэж байгаагаар тус байгууллага урьд нь байгуулсан
гэрээгээ биелүүлээгүйгээс гадна хүүгийнх нь үхэлд буруутай хэмээсэн
байна. Мөн тэрээр К.Мюррей эмчийн үйлдлийн хариуцлагыг "АЕG Live"
компани хүлээх ёстой гэжээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.