40 настнуудын сэтгэл зүй | News.MN

40 настнуудын сэтгэл зүй

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

40 настнуудын сэтгэл зүй

Бидний сэтгэл зүйд нас нөлөөлдөг үү? Насанд  бидний сэтгэл зүй  нөлөөлдөг үү? гэсэн асуулттай цаг хугацаа улиран одох тусам хүмүүс илүү их тулгардаг. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар нас хүний сэтгэл зүйд нөлөө үзүүлдэг. Хүний насыг хэд хэдэн үечлэлүүдэд ангилахын зэрэгцээ нэг насны үечлэлээс нөгөөд шилжихэд сэтгэл зүй, физиологийн хувьд тухайн хүнд тодорхой өөрчлөлтүүд гардаг.

Дөч гарсан эр, дөрөө дарсан ат гэж  ярьдаг  нь  монголчууд  дөч хүрэхэд амьдрал эхэлж, тэгширнэ гэж ойлгодогтой холбоотой.  Дунд насны “шилжилтийн үе” хэмээн нэрийддэг.  Дунд нас эрэгтэй, эмэгтэй хүмүүст нөлөөлөх нөлөөллийн хувьд ижил байдаг ч эмэгтэйчүүд  энэ өөрчлөлтийг  илүү  мэдэрдэг. Иймээс  дунд буюу 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлог, тэдний нийгмийн болон бусадтай харилцах харилцаанд тулгардаг асуудлыг  хөндөхийг оролдлоо.

Энэ насны эмэгтэйчүүдэд бие махбодийн онцлогийг даган  сэтгэл санаанд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гардаг. Ялангуяа,

– гэнэт сэтгэлээр унах,

– сэтгэлийн хөдөлгөөн ихтэй болох,

– өнгөрсөн амьдралдаа харамсах

– ирээдүйдээ итгэл багатай болж эхлэх

– хэт хөөрөх, баярлах, гуних,

– эмэгтэй хүний сайн чанаруудаа гээсэн мэт сэтгэгдэл төрөх,

– хүүхэд төрүүлэхгүй болсон хэмээн уйтгарлах,

– ганцаардах, бусадтай харилцаж чадахаа больсон мэт санагдах өөрөөр хэлбэл нийгмээс тусгаарлагдсан мэт өөрийгөө төсөөлөх зэрэг түр зуурын шинж илэрдэг.

Мөн энэ үед гэр бүлийн асуудлыг гардан шийдэх, үр хүүхдээ нийгмийн амьдралд бэлтгэх, нөхрийнхөө ажил албан тушаал дэвших, амжилт гаргахад нь туслах үүрэгтэй хэмээн боддог.

Өндөр настай аав, ээждээ санаа тавьж, асрахын зэрэгцээ насанд хүрч, нийгмийн амьдралд идэвхитэй байр суурь эзэлж байгаа өөрийн хүүхдүүддээ  анхаарч, халамжлах,  зөв чиглүүлэх гээд тэдэнд маш их үүрэг хариуцлага оногддог.  Гэвч хийж буй зүйлдээ  сэтгэл дундуур байх нь элбэг тохиолддог. Гэр бүлийн амьдралын нэгэн хэвийн уйтгартай  эсвэл тогтворгүй  болох явдал ажиглагддаг. Ийм байдалтай нь холбоотойгоор “шувууны хоосон үүр” хэмээх хам шинжийн эмгэг илэрдэг. Энэ нь үр хүүхдүүд нь өсөж том болоод өрх тусгаарлахад гэр орон нь хоосон оргих мэт сэтгэгдэл төрдөг төдийгүй зарим нь сэтгэл санаагаар унаж гутралд ордог байна. Энэ байдалд хүрэхэд дараах шалтгаанууд нөлөөлж болно.

– Амьдралын орчин, хэв маяг, хот болон хөдөө амьдардаг эсэх,

– Нийгэмд эзлэх байр суурь, хариуцлага,

– Гэр бүлийн байдал /амьдрал/,

– Нийгмийн орчин буюу ажил, мэргэжил, ажлын байрны стресс,

– Сэтгэл зүйн байдал, дарамт, түгшүүр,

– Бие бялдарын онцлог,

– Сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл,

– Гэр бүл, ажил, ойр дотныхон, найз нөхдийн харилцаа,

– Цэвэршилт,

– Өөрийн үнэлэлтийн бодит байдлууд их хэмжээгээр нөлөөлдөг.

Амьдралын орчин, хэв маяг, хот болон хөдөө амьдардаг эсэх

Хот болон орон нутгийн соёлын ялгаа улам бүр ихсэж байгаа энэ үед нийгмийн хөгжлөө дагаад хөдөөгөөс хотыг зорих гэр бүл, хүмүүсийн тоо ихсэж байна. Ялангуяа хөдөөгөөс хотод шилжин суурьшиж байгаа энэ насны эмэгтэйчүүд амьдралын орчин нь өөрчлөгдөж, түүнд дасан зохицоход нэлээд бэрхшээлтэй учирдаг. Энэ үйл явц нь хувь хүний сэтгэл зүйд болон нийгмийн сэтгэл зүйд олон арван өөрчлөлтүүдийг авчирдаг. Энэ байдал хувь хүн болгонд хүвийн сэтгэл зүйн онцлогоос хамаараад янз бүрээр нөлөөлдөг. Энэхүү амьдралын орчин, хэв, маягаас хамаараад сэтгэл зүйд эерэг, сөрөг хэрхэн нөлөөлөх нь эмэгтэйчүүдийн өөрсдийн сэтгэл санааны байдлаа өөдрөг байлгаж, өмнөө зорилготой, үзэл бодол болон өөрийн санаа сэтгэлээ барихаас гадна өөрийн сэтгэлийн мэдрэмж, сэтгэл догдлолоо тогтвортой түвшинд байлгахаас их зүйл хамаарна.

Нийгэмд эзлэх байр суурь, хариуцлага

Нийгэмд эзлэх байр суурь нь өөрийнх нь хувьд бахархал хүндлэл болсон байхад зарим эмэгтэйчүүдийн хувьд өөр байдаг. Алдсан цаг хугацаа, боломжоо нөхөх гэж маш их эрч хүч, шаргуу байдал гаргах тохиолдол ч энэ насныханд нэлээдгүй тохиолддог. Мөн практикаас харахад нийгэмд эзлэх байр суурь, хариуцлага нь өндөрсөж, санхүүгийн асуудлаа бие даан шийдэх хэмжээнд очсон байдаг ч сэтгэл санааны хувьд бусдаас  хайр халамж илүү ихийг  хүсч сэтгэлийн дэмжлэг, ойлголцол гэх мэт сэтгэл зүйн маш олон хэрэгцээнүүд энэ насанд нууцлагдмал байх нь элбэг байдаг. Ялангүяа эсрэг хүйстнээсээ илүү их хайр халамжийг хүсч байдаг.

Гэр бүлийн байдал /амьдрал/

Энэ насны эмэгтэйүүдийн хувьд гэр бүлийн амьдрал хамгийн үнэ цэнэтэй зүйл байдаг. Ялангуяа үр хүүхэд, эр нөхөртэйгээ хамтран босгосон амьдрал маш их үнэ цэнэтэй байдгаас эр нөхрийн хайр халамж дунд насны эмэгтэйчүүдэд юу юунаас илүү чухал. Мөн энэ насанд хүүхдүүдийн амьдралын олон арван сонголтууд эцэг, эхчүүдийн сэтгэл санааг тогтворгүй болгодог аж.

Setgel.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-17 203.223.126.190

neeree 50 baitugai 60 garsn humuus iin zurag bnaa Orchin ueiin 40 tei humuus chin gaigui zaluuhan shdee nas aa helehgui bol erdoo eddeggui shdee Ghedee bi mgl-doo bhgui bgaa MGL-d bgaa naiz nar maani harn esregeer ih hogshirson baisan daa Niigmiin amidaral ih nolooldog yum higee mash ih stresstei orchin marhan hogshirno

Avatar

Зочин 2010-09-17 202.179.2.37

yun doroi yum bichee be 40 nasand dongoj amidral eheldeg yum daa40 nastnuuddaa tsoglog bgaarai

Avatar

tsoglog 2010-09-17 82.245.83.32

Duuchin Ariuna bid 2 chatsuu 40 garsan Gehde arai ch iim bodoltoi bdaggui ee nadad lav taarahgui yum bna tegeed ch bi mgl-d amidardaggui bolohoor nadad iimerhuu setgehui bhgui dee Ogt tohirohgui yum bna kkkkkkk

Avatar

Зочин 2010-09-17 220.99.32.59

Bi lav 40tei iim hugshin Bish

Avatar

Зочин 2010-09-17 220.99.32.59

Bi lav 40tei iim hugshin Ta naraas l lav zaluu setgelgeetei Arai 40 nas geher emgen bolchihson gej helelh geed baina uu gui yu Zaluuchuud ch gesen bugdeere sain baidagstei

Avatar

Зочин 2010-09-17 180.149.80.74

Энэ мэдээллийнхээ зургийг ядаж утга агуулгад нь нийцүүлээд 40 орчим насны хүмүүсийн зураг тавьчихаач Хараажаар 50-аас дээш настай улсын зураг оруулаад инээдтэй юм

Avatar

www.freecall.mn 2010-09-17 202.170.67.217

Сайн байцгаана уу Бид та бүхэнд дэлхийн 200 гаруй улсын үүрэн болон телефон утасруу маш хямд ярих боломжийг олгож байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж