“Ногоон хот аян” 2010 нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

“Ногоон хот аян” 2010 нээлтээ хийлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Байгаль хамгаалах намрын сарын аян, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг зохион байгуулах ажлын хүрээнд Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл зэрэг төрийн болон төрийн бус 40 орчим байгууллагыг хамарсан “Ногоон хот аян” 2010 өдөрлөг эхэллээ. Өдөрлөгийн хүрээнд байгаль хамгаалах, мод суулгац тарих заавар зөвлөгөө, төрөл бүрийн суулгацын худалдаа болж байгаа юм. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шахмал түлшний худалдаа, хаягдал гялгар уутаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлын үр дүнг танилцуулах аж.   Өдөрлөгийн үеэр өнгөрсөн хавар зарласан бүх нийтээрээ мод тарих, ногоон байгууламж бий болгох аянд идэвхитэй оролцож, бодит үр дүнд хүрсэн аж ахуйн нэгж байгууллагыг шагнаж урамшуулах юм байна. Тухайлбал Ойн газраас ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн гурван байгаль хамгаалагчийг, БОАЖЯ-аас Нийслэлийн хөдөлмөрийн газар, “Өдрийн шуудан” сонинг, нийслэлийн байгаль хамгаалах газраас шилдэг тохижилттой зургаан дүүргийг, Хаан банкнаас долоон дунд сургуулийг тус тус шагнаж урамшуулахаар болжээ. Өдөрлөг бтэн өдрийн турш Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж