Манай цаначид Ванкуверийн цасан замд уралдлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Манай цаначид Ванкуверийн цасан замд уралдлаа

Ванкуверийн X паралимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож буй манай хоёр цаначин өчигдөр 1 км-ийн спринт зайд уралдлаа. 18 настай залуу тамирчин Э.Зориг 28, харин Н.Сүхбаатар 30-рт барианд орсноор хагас шигшээ уралдаанд өрсөлдөх боломжгүй болжээ. Уг төрөлд нийт 31 тамирчин гараанаас гарч уралдсан ба ОХУ-ын тамирчин Кирилл Михайлов 3:13.65 секундын амжилтаар тэргүүлсэн байна. Харин манай тамирчдын тухайд Э.Зориг 4:13.51 секунд, харин Н.Сүхбаатар 5:25.95 секундын амжилт гаргажээ. Энэ төрөлд Японы тамирчин Ёшихиро Нитта 3:30.7 секундэд барианд орсноор түрүүлж, аваргын алтан медаль хүртсэн бол ОХУ-ын Михайлов мөнгө, Финляндын тамирчин Илькка Туомисто хүрэл медалийн эзэн болсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж