Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Харамчийн хөрөг

Харамч зан бол арьс өнгөний өвчин шиг өрөвч сэтгэлийг биш сэжиглэл төрүүлдэг. Ялангуяа тэр зан эрчүүдийг үл чимэглэнэ.  

Харамчийн хөрөг 

Дэлхийн банкны дарга байсан Пол Вульфовиц Туркт айлчлахдаа сүмд ороод шаахайгаа тайлтал нь хоёр оймс нь цоорхой байсан зураглалыг хэдхэн жилийн өмнө дэлхий даяар харж билээ. Яагаад ийм болсон нь тайлбаргүй ч хамгийн түрүүнд харамч хүн юм гэсэн бодол толгойд орж ирсэн нь лавтай.
Орчин үеийн хүмүүст энэ шинж чанар улам тодроод тэдний хажууд уран зохиолын харамч баатрууд Плюшкин, Гобсек нар юу ч биш. Тус тусдаа мөнгө төлнө гэж ресторанд бүсгүйгээ уриад сондгойрсон ганц шил усны үнийг хуваан төлөх санал гаргаж буй хүнийг хэн гэлтэй билээ.
Орчин үеийн Гобсек бүсгүйдээ шинэ даашинз авч өгөөд этикетиктэй нь шинэ жилээр өмсүүлээд дараа нь түүнийгээ таарсангүй гээд дэлгүүрт буцаан өгч байвал ямар вэ. Түүний өрөөсөн дугуй гэх нөхөр чухал үйл явдалд цэцэг барихдаа оршуулгын газраас авсан байвал яана! Ийм зүйл байдаг гээд бичээд байгаа юм даа.

Мөнгө харамсалтай!

Харамч хүн эмгэнэлт дүр гэж болно. Түүнийг туранхай, зарим газарт хувцас нь гялтайсан дүрээр төсөөлдөг. Гэхдээ тэр ядуу биш. Замын хажуугийн алимын модонд ургасан үрчгэр алиманд зөндөө амин дэм байхад хан боргоцой худалдан авах нь илүү зүйл, мөнгө харамсалтай гэж тэр үзнэ. Хуучин хувцас нь өгөршөөгүй байхад шинэ хувцас авахыг тэр хүсэхгүй.
Харамч хүн мөнгө хуримтлуулагч. Энэ нь түүний бүх насны үйлс. Хар өдөрт гэсэн хариутай. Заримдаа машин, зуслангийн байр, хуучин компьютер авахаар тодорхой зорилгоор мөнгө цуглуулах нь бий. Түүнийг хуримтлуулсаар байтал зорилгынх нь үнэ өсөх, эсвэл шинэ загвар гарч ирээд дахиад л мөнгөө цуглуулах хэрэг түүнд үүсдэг. Ингэсээр байтал тэрээр хэзээ ч зорилгоо гүйцээхгүй бөгөөд нэгэн өдөр хүсэн хүлээж байсан “хар өдөртэйгөө” учирдаг.
ТҮҮНИЙГ ТАНИХ НЬ: Үүн шиг амархан зүйл огт үгүй. Тэрбээр хадгаламжийнхаа тухай, ховор цуглуулгынхаа тухай ярих нь үнэн байдаг. Сайндаа л тэр таныг гудамжны гуанзад урих байх. Ер нь бол гэртээ цайнд урих нь магадлал илүүтэй.

ХЭРХЭН ТҮҮНТЭЙ АМЬДРАХ:
Ёстой бүтэхгүй зүйл чинь тэр! Түүн шиг харамч байлаа ч цуг амьдарна гэж ёстой боломжгүй хэрэг. Харилцан хэмнэсээр байгаад бие биенээ өлсгөлөнгөөр үдэх болно доо. Мөнгөний төлөө нөхөрт гарна гэсэн эрмэлзэлтэй эмэгтэйчүүдэд сануулахад та хэзээ ч түүний мөнгийг харахгүй.  

Өөрт хүрэлцээгүй!

Шуналтай гэдэг нь мөнгөнд хөтлөгдөн автсан хүний арай зөөлөн дүр. Хөнжил дотроо чихрээ нуун идсэн бүдүүн жаал л гэсэн үг юм шиг ч. Түүний хувьд бусдад мөнгө өгөх нь харамсалтай учир нь өөрт нь үргэлж “хүрэлцээгүй”. Тэрбээр навсархай хувцастай, үргэлж ядуугаараа гайхуулж явах нэгэн. Ядуу учраас бусдыг урихад хэцүү гэсэн тайлбар дандаа түүнд байдаг. Үнэн хэрэгтээ бол гэрт нь бүгд бий. Мах ч байгаа хиам ч бий. Чихэр жимс бүгд л байгаа. Зөвхөн өөрт нь зориулагдсан.
Харамч эр  үнэгүй хоолонд дуртай, хэзээ ч татгалзахгүй. Хүлээн авалтаас чихэр, жимс халааслах нь түүнд том “баяр”. Үнэгүй олдсон гэж бодоод л өөрөө гэртээ идэж суудаг.

ТҮҮНИЙГ ТАНИХ: Түүний гэрт ч юм уу танайд хоёул хооллож байтал гэнэтхэн хаалганы хонх дуугарлаа гэхэд тэрбээр эхлээд шилтэй дарс, чихрээ нуугаад үүдээ онгойлгохоор явна.

ТҮҮНТЭЙ ХЭРХЭН АМЬДРАХ ВЭ? Тохироод байж болно. Хамгийн гол нь түүнд “чи бидэн хоёр чинь нэгэн бүтэн. Надад зарсан мөнгө чинь өөрт чинь зарагдаж байна” гэсэн ойлголтыг түүнд сайтар суулгаад өг. Түүний шунал дээр нь тоглож болно. Тухайлбал, би дэлгүүрт гоё шуба харлаа. Манай ажлын тэр яг тиймийг хоёр дахин илүү үнээр авсан гэх мэтээр.

Би тийм баян биш  

Шуналын дараагийн шат нь гар татах. Тийм хүн жинхэнэ барааг авснаас хятад хуулбарыг нь хямд аваад байхыг илүүд үздэг. Эсвэл үнэтэй гутал аваад “би хямд эд авах баян биш” гээд түүнийгээ тасраад унатал нь өмсөх жишээтэй. Дэлгүүрт тэрээр дандаа үнэ татах яриаг гаргаж явах бөгөөд хэзээ ч гуйлгачинд мөнгө хаядаггүй. Үзвэрийг хамгийн хямд тасалбараар үзэхийг хичээнэ.

ХЭРХЭН ТАНИХ: Ресторанд тэрээр өөрөө мөнгө төлнө гэдгээ мэдээд таныг урьсан бол хамгийн хямд хоолноос сонгоно. Та түүнийг нь ойлголгүйгээр үнэтэй хоол захиалсан бол залгих бүрд чинь хоолойд “тээглэх “ болно. Мөнгөө таны хөөрхөн аманд залгиулж байгаа хүнийг хараад байхад хоол хоолой давна гэж үү?

ХЭРХЭН ТҮҮНТЭЙ АМЬДРАХ:
Хэрэв тэрбээр танд нэг мөр татагдаагүй бол үргэлж тань дээр хэмнэхийг оролдоно. Үнэтэй гоо сайхны тос авах эсвэл фитнест явъя гэвэл тэрбээр “Яах юм бэ, би чамайг ийм байхад чинь л хайртай” гэж хэлэх байх. Ийм нөхцөлд эмэгтэй хүн амархан “ямбийна”. Нэгэнт ийм нөхөртэй болсон бол түүнийг гар татаагүй бүрт нь магтаал хайрлаж бай. Авсан бэлэг бүрт нь баярласнаа чангаар илэрхийлж түүнийг хөөргөж байх хэрэгтэй гэнэ шүү.

Адилхан, гэхдээ хямд       

Энэ бол практикч хүний уриа юм уу даа. Хүнсээ бөөний захаас, номоо агуулахаас нь, хувцсаа хямдрал зарласан цагаар нь авчихна. Тэрбээр ямар түгээгүүрт шатахуун хямд, хаана мөнгө солиход ашигтай гээд л бүгдийг мэднэ. Тэр хаана хэзээ хямдралтай худалдаа зарласан зарлал бүрийг цуглуулсан байдаг. Сэжиг төрсөн бол авсан зүйлээ эргүүлээд жигнүүлчихнэ. Өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгөнөөсөө хүнтэй хуваалцах сонирхол түүнд огт үгүй.

ХЭРХЭН ТАНИХ:
Юуны түрүүнд танд өгч байгаа бэлгээр нь. Тэр нь голдуу гэр оронд хэрэгтэй зүйл байна. Махны машиныг ч төрсөн өдрөөр бэлэглэнэ шүү дээ. Тийм бэлэг чиний байх газар гал зуух гэсэн үг огт биш, харин гал тогоонд чиний ажил хөнгөн байгаасай гэсэн утгатай.

ХЭРХЭН ХАМТ АМЬДРАХ: Сая улаан сарнай авдаггүй юм аа гэхэд дөрвөн одтой буудлын үнээр танд таван одтой буудалд залрах боломж байгаа. Тайван амгалан, романтикгүй амьдарья гэвэл тийм эрэгтэй муу биш хань.

Мөнгө бол эрч хүч
       
Яагаад эмэгтэйчүүд эрэгтэйгээсээ зарлага гаргахыг хүснэ вэ гэдэг асуудал ямагт байдаг. Наад зах нь эрчүүдийн “хэдий чинээ их хөрөнгө оруулна, эд зүйлс төдий чинээ үнэтэй болдог” гэсэн практик зангаас л тэр. Тэгэхлээр эрийн зүрхэнд хүрэх зам ходоодоор биш түрүүвчээр дамжиж байг.
Үүнээс гадна мөнгө гэдэг нь дотоод тэнхээ хүчийг материалжуулагч. Харамч эр баатар биш. Мөнгөндөө харамч хүнээс хэзээ ч дүүрэн дэлгэр хайр гарахгүй. Харамч эрчүүдийн тунд түрүү булчирхайн өвчин давамгайлдаг гэдэг нь оргүй биш бололтой. Эрч хүч хөдөлгөөнийг шаардана. Зогсонги байдал сүйрэлд хүргэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж