Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 17

Есдүгээр сарын 17-ны баяр

АНУ-ын Үндсэн хуулийн ба Иргэний өдөр

АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушийн 2001 оны зарлигаар есдүгээр сарын 17-ны өдрийг  Үндсэн хуулийн ба Иргэний өдөр (Constitution Day and Citizenship Day) болгон зарлажээ. Харин есдүгээр сарын 17- 23-ны өдрүүдийг 1955 оноос эхлэн Үндсэн хуулийн долоо хоног болгосон байна. АНУ-д төрсөн, эсвэл иргэн нь болсон бүх хүмүүс энэ өдрийг тэмдэглэдэг. Гэхдээ амралтын өдөр биш. Дэлхийн анхны Үндсэн хууль болох АНУ-ын Үндсэн хуулийг 1787 оны есдүгээр сарын 17-ны өдөр 12 мужийн Конгрессийн төлөөлөгчид батлан гарын үсгээ зурсан байв.  Конгресс 1940 онд тавдугаар сарын гурав дахь ням гаригийг Үндсэн хуулийн өдрөөр зарласан ба баярыг хожим есдүгээр сард авчирсан ч америкчууд тавдугаар сард баяраа тэмдэглэсээр иржээ.
Сургуулиудад долоо хоногийн турш Үндсэн хуулийн хичээл ордог. Чинээлэг иргэд нь буяны санд хандив өргөдөг уламжлалтай.

Өдрийн ишлэл

Туршилтыг ивээн тэтгэгч: Мистер Фарадей, таны үзүүлсэн зүйл их сонирхолтой юм байна. Таны энэ цахилгаан соронзон индукци чинь ямар ашиг, тустай юм бэ? Фарадей: Шинэ төрсөн хүүхэд ямар хэрэгтэй билээ? Гучаад жил хүлээгээд үзээрэй…

1831 оны есдүгээр сарын 17-нд Фарадей цахилгаан соронзон индукцийг үзүүлсэн туршилт хийжээ. Зэс утсан ороомог доторх ердийн соронзоны хөдөлгөөн цахилгаан гүйдэл үүсгэдгийг тэр туршилт харуулжээ.

Фарадейн өгүүллэгүүдийн анхны түүвэрт хийсэн чимэг зураг

Үүгээр цахилгаан цахилгаан эрчим хүчний аж үйлдвэрлэлийн үндэс тавигджээ.

Үйл явдал

Бостон хотыг үндэслэв

1630 он: Хойд Америкийн Массачусетсийн буланд Английн Бостон хотоос гаралтай шилжин суугчид Америкийн Бостон хотыг үндэслэжээ. Хэдэн жилийн дараа Америкт анхных болох англи хэлний сургууль ба Харвардын коллежийг байгуулсан байна. Ашигтай байрлал, Английн засаг захиргаанаас харьцангүй тусгаар байсан нь хотыг хурдан хөгжүүлсэн байна. Хуучин Бостоны гэр бүлийнхний үр удам нь Америкийн эдийн засгийн элит болж чаджээ. Ирланд, Италийн цагаачид хотод католик шашныг авчирсан юм.  ХХ зуунд хотын аж үйлдвэрийн хүчин чадал муудан уналтад байлаа. Харин шинэ зуунд хот оюун санааны болон технологи, улс төрийн төв гэсэн статусаа эргүүлэн авч чадсан байлаа.

Шинэ эргэлттэй пянз үйлдвэрлэгдэв

1934 он: RCA Victor компани минутад 33 бүтэн ба 1/3 эргэлттэй пянзыг Людовиг Ван Бетховены Тавдугаар яруу тунгалаг найраг хөгжмийн бичлэгтэйгээр анх удаагаа гаргажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж