Хуралдааны хуваарь даваа гаригаас гарна

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Хуралдааны хуваарь даваа гаригаас гарна

УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлт хүртэл 20 хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд байна. Уг нь энэ сарын 15-наас байнгын хороодын хуралдаан эхэлж , чуулганы нэдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг бэлтгэх ёстой байв. Энэ талаар УИХ-ын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад ирэх даваа гариг буюу есдүгээр сарын 20-ноос байнгын хороод, ажлын хэсгүүдийн хуралдааны хуваарийг гаргаж, долоо хоногийн эхнээс хуралдаж эхэлнэ” гэж байлаа. Мөн тойргууддаа ажиллаж буй гишүүдийн ирц ч тэр үеэс жигдрэх юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж