Хөдөлгөөнийнхөн Хэнтийд очжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнийнхөн Хэнтийд очжээ

“Улс
үндэстнээ аваръя” хөдөлгөөнийхөн  энэ сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн
Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрт алт олборлож байсан  БНХАУ-ын хөрөнгө
оруулалттай “Алтай Хангай Богд” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ. Тэд 
тус компанийг   “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын
хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, олборлохыг
хориглох”  тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ.  Гол усаа хамгаалан тэмцэж
буй хөдөлгөөнийхөн  энэ сарын 2-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Мандал сумын
нутаг дэвсгэр тавдугаар баг буюу Түнхэл тосгонд үйл ажиллагаа явуулдаг
хоёр ч компанийн техник хэрэгсэлд халдсан хэргээр цагдаад байцаагдаж
байсан билээ.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж