Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 22

Гуравдугаар сарын 22-ны баярууд

Казахстаны уламжлалт наурызын баяр.

Дэлхийн усны нөөцийн өдөр (World Day for Water эсвэл World Water Day). 1992 онд Рио-де-Жанейро хотноо болсон Хүрээлэн буй орчныг хамгаалан хөгжүүлэх НҮБ-ын Конференци (ЮНСЕД) дээр энэ өдрийг тэмдэглэх талаар анхлан ярилцсан байна. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны хоёрдугаар сарын 22-ны 47/193 тоот тогтоолыг батлаад энэ өдрийг гуравдугаар сарын 22-нд тэмдэглэхээр  зарлажээ. 1993 оноос  хүчин төгөлдөр болсон энэ өдрийг явуулахдаа: Хүн амыг ундааны усаар хангах арга  хэмжээ авахад туслах, Хүн амд усны нөөцийг хамгаалах талаар мэдээлэл хүргэх, уг баярыг тэмдэглэхэд Засгийн газрууд ба олон нийтийн байгууллагуудыг татан оролцуулах зэрэг үндсэн гол шаардлага тавьдаг.Балтийн тэнгисийн өдрийг (Baltic Sea Day) тэмдэглэх  шийдвэрийг 1986 оны Хельсинкийн конвенцийн 17 дахь хуралдаанаар гаргажээ. Балтийн тэнгисийн өөрийн үүсэл нь ойролцоогоор 15 мянган жилийн өмнө Валдейн мөсөн голын хайлалтаас үүдэлтэй. Тэр асар том мөсөн голын зах нь өнөөгийн Оросын өмнөд хил хүрч, нэг км-ын зузаантай байжээ. Тэрээр хайлан багасахдаа уулын чулуулгийг тэгшилж, сийрэг материалыг урсуулан авч явжээ. Мөс нь асар их хэмжээний ус болж, далайн төвшин дээшлэн мөсөн эриний дараах үеийн нуурнууд гарч ирсэн юм. Мөсөн гол хайлах тусам тэдгээр нуурнууд нь нэгдэн Балтийн тэнгисийг үүсгэжээ. Энэ тэнгис маш хүйтэн устай, мөсөн уулс түүнд хөвдөг байсан гэнэ. Өдгөө Балтийн тэнгис нь Европ ба Азитай Оросыг холбосон тээврийн  зам юм. Экологичид энэ зам маш их бохирдолтой болсон учир түүнийг цэвэрлэх хэрэгтэй гэлцдэг.

Үйл явдал

1599 он. 411 жилийн өмнө Нидерландын алдарт зураач Антонис Ван Дейк Антверпен хотноо худалдаачны гэр бүлд төржээ. Түүнийг 10 настайд нь уран зурагт сургахаар өгсөн ба 1618 онд түүнийг уран зураачдын Хувилгаан Лукийн гильдид авсан байлаа.

 “Самсан ба
Далила” 1618-1620
Уран бүтээлийнх нь эхэн үед бие даасан эрэлтийн цаг байсан ба «Пьяный Силен», “Самсон ба Далила”, “Хувилгаан Мартин ба ядуус”, “Гэр бүлийн хөрөг” зургууд нь тэр үед хамрагдана. 1621-1727 онд тэр Италид амьдарч Гунея хотын томоохон язгууртнуудын “Маркиза Улена Гримальди”, “Паола Адорно, маркиза Бриньоле Сале”, “Паола Адорно хүүтэйгээ”, “Маркиза Бальбиани” зэрэг цуврал хөргийг бүтээжээ. Тэрээр 1632 онд Английн хааны ордны гол зураач болсон  юм. Тэрээр хааны болон ордны хэргэмтнүүдийн гэр бүлийн хөргүүдийг (Филипп Уортон, Томас Уортон, Артур Гудвин, I Карл болон бусад) бүтээв. Энэ үеэр парадын гэх хөрөг зургийн оргил нь байсан ба энэ төрөл Ван Дейк чухал үүрэг гүйцэтгэжээ.

“Английн хаан I Карл”
Тэрээр 42 насандаа 1641 онд Лондон хотноо нас барж, гэрээслэлийнхээ дагуу Хувилгаан Павелын сүмд оршуулагджээ.

1874 он. 136 жилийн өмнө энэ өдөр Стейтен Айленд хотын крикет ба бейсболын талбайд агаарын теннисний анхны тэмцээн болов. Үүнээс нэг сарын уг талбайг энэ төрлийн спорт тоглоомын талбай гэж патенталжээ.  Уг тоглоомын үндэс нь дээр үеэс. Эртний грек, ромчууд теннисийг санагдуулам  бөмбөг тоглодог байсан гэнэ. Мөн Италид ч тийм тоглоом “жидоко” гэсэн нэртэйгээр 12-13 дугаар зууны үед тоглодог байсан гэнэ. Ер нь бол теннисийг Францад анх мэндэлсэн гэдэг. Жижиг бөмбөгийг тэд алгаараа харьцан тоглодог байв. Теннис (англ. tennis) гэдэг үг нь францын tenez гэдэг үгнээс гаралтай, үйл үгийн tenir гэдэг захиран тушаах хэлбэр (барих) ба энэ үгийг хэлж, өрсөлдөгчдөдөө бөмбөгийг дамжуулах гэж байгаагаа хэлдэг байлаа. Цохиур-ракетка (англ. racquet) гэдэг нь raquette гэх франц үгнээс тэр нь эхлээд  rakhat гэх араб үгнээс үүдэлтэй. Deuce (тэнцүү) гэх үг францын а deux le jeu, “to both is the game” (тоглоомын тоо тэнцүү) эсвэл фр. deux points гэдэг тоглогчид тоглолтдоо ялахын тулд хоёр оноо авах хэрэгтэй сануулга ажээ.  Английн Love  гэдэг үгийг “0” гэдгийг заахад хэрэглэдэг ба l"oeuf, “өндөг” гэх үг ба хэлбэрээрээ “тэг” гэсэн утгийг илэрхийлдэг гэнэ. Тоглоомын тооны “15”, “30”, “40” гэсэн үг нь quinze, trente, quarante гэх франц үг ба дарааллыг илэрхийлнэ.

1895 он. Найз нөхдийнхөө хүрээнд Парис хотноо “Люмьерын заводоос гарч яваа ажилчид” гэдэг анхны богино хэмжээний киног ах дүү хоёр франц Луй ба Огюст Люмьер үзүүлжээ. Үүнээс өмнө тэр хоёр “Синематограф” гэсэн аппаратынхаа патентыг авсан байв. Гэвч дэлхийн кино үүссэн түүхийг 1895 оны арванхоёрдугаар сарын 28 гэж тооцдог. Энэ өдөр Парисийн Капуцины цээцрлэгт гудамжны кафед богино хэмжээний “Ла Сьүта буудалд галт тэрэг ирж байгаа нь” гэсэн киног үзүүлжээ. Галт тэрэг ирж явахад үзэгчид нь айснаасаа үсрэн босцгоож байсан гэдэг.

1933 он. Фашист Германд анхны бөөнөөр хорих Дахаугийн лагерь нээгдсэн байна. Тэр нь хоригдлуудад биеийн болон санаа сэтгэлийн дарамт үзүүлэх анхны  “туршилтын талбар” байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж