Гуравдугаар сарын 22-ны баярууд
Казахстаны уламжлалт наурызын баяр.
Үйл явдал
1599 он. 411 жилийн өмнө Нидерландын алдарт зураач Антонис Ван Дейк Антверпен хотноо худалдаачны гэр бүлд төржээ. Түүнийг 10 настайд нь уран зурагт сургахаар өгсөн ба 1618 онд түүнийг уран зураачдын Хувилгаан Лукийн гильдид авсан байлаа.
Далила” 1618-1620
“Английн хаан I Карл”
Тэрээр 42 насандаа 1641 онд Лондон хотноо нас барж, гэрээслэлийнхээ дагуу Хувилгаан Павелын сүмд оршуулагджээ.
1874 он. 136 жилийн өмнө энэ өдөр Стейтен Айленд хотын крикет ба бейсболын талбайд агаарын теннисний анхны тэмцээн болов. Үүнээс нэг сарын уг талбайг энэ төрлийн спорт тоглоомын талбай гэж патенталжээ. Уг тоглоомын үндэс нь дээр үеэс. Эртний грек, ромчууд теннисийг санагдуулам бөмбөг тоглодог байсан гэнэ. Мөн Италид ч тийм тоглоом “жидоко” гэсэн нэртэйгээр 12-13 дугаар зууны үед тоглодог байсан гэнэ. Ер нь бол теннисийг Францад анх мэндэлсэн гэдэг. Жижиг бөмбөгийг тэд алгаараа харьцан тоглодог байв. Теннис (англ. tennis) гэдэг үг нь францын tenez гэдэг үгнээс гаралтай, үйл үгийн tenir гэдэг захиран тушаах хэлбэр (барих) ба энэ үгийг хэлж, өрсөлдөгчдөдөө бөмбөгийг дамжуулах гэж байгаагаа хэлдэг байлаа. Цохиур-ракетка (англ. racquet) гэдэг нь raquette гэх франц үгнээс тэр нь эхлээд rakhat гэх араб үгнээс үүдэлтэй. Deuce (тэнцүү) гэх үг францын а deux le jeu, “to both is the game” (тоглоомын тоо тэнцүү) эсвэл фр. deux points гэдэг тоглогчид тоглолтдоо ялахын тулд хоёр оноо авах хэрэгтэй сануулга ажээ. Английн Love гэдэг үгийг “0” гэдгийг заахад хэрэглэдэг ба l"oeuf, “өндөг” гэх үг ба хэлбэрээрээ “тэг” гэсэн утгийг илэрхийлдэг гэнэ. Тоглоомын тооны “15”, “30”, “40” гэсэн үг нь quinze, trente, quarante гэх франц үг ба дарааллыг илэрхийлнэ.
1895 он. Найз нөхдийнхөө хүрээнд Парис хотноо “Люмьерын заводоос гарч яваа ажилчид” гэдэг анхны богино хэмжээний киног ах дүү хоёр франц Луй ба Огюст Люмьер үзүүлжээ. Үүнээс өмнө тэр хоёр “Синематограф” гэсэн аппаратынхаа патентыг авсан байв. Гэвч дэлхийн кино үүссэн түүхийг 1895 оны арванхоёрдугаар сарын 28 гэж тооцдог. Энэ өдөр Парисийн Капуцины цээцрлэгт гудамжны кафед богино хэмжээний “Ла Сьүта буудалд галт тэрэг ирж байгаа нь” гэсэн киног үзүүлжээ. Галт тэрэг ирж явахад үзэгчид нь айснаасаа үсрэн босцгоож байсан гэдэг.
1933 он. Фашист Германд анхны бөөнөөр хорих Дахаугийн лагерь нээгдсэн байна. Тэр нь хоригдлуудад биеийн болон санаа сэтгэлийн дарамт үзүүлэх анхны “туршилтын талбар” байжээ.