Эрүүл хотыг дэмжих өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Эрүүл хотыг дэмжих өдөрлөг болно

Хүн амын эрүүл аж төрөх орчин бүрдүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, нийслэлийн хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй “Эрүүл хотыг дэмжих нэг өдөр” өдөрлөг маргааш Сүхбаатарын талбайд болно. Өдөрлөгийн үеэр бүх нийтийн гүйлт, сагсан бөмбөг, шатар, дугуйн тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдыг шалгаруулах бөгөөд хүмүүсээ идэвхитэй зохион байгуулсан эхний 3 байгууллагыг шалгаруулан, зохион байгуулагчдын шагналаар урамшуулах аж.

Б.Ариунаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж