Энэ хичээлийн жилд 19 мянган сурагч суралцана

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Энэ хичээлийн жилд 19 мянган сурагч суралцана

Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг хичээлийн шинэ жилийнхээ бэлтгэлийг бүрэн ханган, үйл ажиллагаагаагаа эхлүүлээд байна. Энэ хичээлийн жилд Сэлэнгэ аймагт төрийн өмчийн 32, хувийн хэвшлийн гурван сургууль, Мэргэжлийн сцргалт үйлдвэрлэлийн гурван төв, 34 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж,  Ерөнхий боловсролын сургуульд нийт 19 мянга орчим сурагч элсэн суралцаж, цэцэрлэгт 6000 орчим хүүхэд хамрагдаад байна. Аймгийн хэмжээнд боловсролын салбарт нийтдээ  нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, урсгал засвар хийсэн аж.

Ө.Сувдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж