2012 оны Бүх оддын тоглолт Оттавад болно

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

2012 оны Бүх оддын тоглолт Оттавад болно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    АР агентлагийн мэдээлснээр Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн 2012 оны Бүх оддын тоглолтыг “Оттава Сенаторс” баг өөрийн талбайдаа зохион байгуулах эрхийг авчээ. Тус лигийн комишинер Гэри Бэттман үүнийг Оттава хотод албан ёсоор танилцууласан байна.

    Тоглолтын тов 2012 оны нэгдүгээр сарын 29-нд “Скотиабанк Плэйс”-т хийгдэх бол 26-ны өдрөөс эхлэн бусад арга хэмжээнүүдийг явуулахаар төлөвлөжээ.
    Оттавагийн түүхэнд анх удаагаа Бүх оддын тоглолтыг хүлээн авч байгаа нь энэ юм. Энэ жил олимпийн наадам болсон учраас Бүх оддын тоглолт болоогүй бол дараа жил “Каролина Харрикэнс” багийн талбайд одод чуулахаар болсон байна.
     
    Түүхэнд хамгийн анхны Бүх оддын тоглолт 1908 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр 3500 үзэгчтэйгээр “Монреал Арэна”-д явагдаж байснаар бичигдэн үлдсэн ч энэ нь албан ёсных болж чадаагүй юм. Тухайн үед “Монрэал Вандерерс” баг Бүх оддын багийн эсрэг тоглож байсан юм.

    Харин албан ёсны анхны тоглолт 1947-1948 оны улиралд болж байжээ. Энэ үед мөн л нэг хотын баг Бүх оддын багтай хүч үзэж байсан нь “Торонто Мапл Леафс”. Харин яг одоогийн хэлбэртээ буюу Өрнөд, Дорнод бүст хуваагдсан өрсөлдөх зарчим 1969 оноос эхэлж байжээ. 1969 оны Бүх оддын тоглолт 3:3 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн түүхтэй.

    Score Studio
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж