“Миний дуулсан ардын дуунууд” цомог худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

“Миний дуулсан ардын дуунууд” цомог худалдаанд гарлаа

 “Prosound” студийн захирал, дуучин Ж.Алтанцэцэгийн “Миний дуулсан ардын
дуунууд” нэртэй ардын дуунаас бүрдсэн шинэ цомог худалдаанд гарлаа. Тус
цомгийн нээлт өнгөрсөн бямба гаригт “Талст” дэлгүүрт болов. Цомогт 18
дуу багтсан бөгөөд “Хээ хуар”, “Аргагүй амраг”, “Гарын арван хуруу”,
“Гандан уулын цэцэг”, “Сайхан хангайн буга”, “Юндэн гөөгөө” зэрэг
дуунууд оржээ. Дуучин Ж.Алтанцэцэг хэлэхдээ “Ардын дуу гэдэг бол бидний
түүх, соёл, зан заншлыг агуулсан зүйл. Тиймээс энэ соёлоо бид хайрлан,
хамгаалж хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй” хэмээн хэлж байсан.
Ямартай ч дуучин Ж.Алтанцэцэг студийн ажлын хажуугаар ардын дуунаас
бүрдсэн шинэ цомгоо гаргаж, фэнүүдээ баярлууллаа. Түүний цомог “Hi-Fi
Records”-ын бүх салбаруудаар худалдаалагдаж байгаа юм.
М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж