М.Кавендиш гурав дахь түрүүгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

М.Кавендиш гурав дахь түрүүгээ авлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Мэргэжлийн дугуйн Тур оф Испани буюу Ла Вуэлта уралдааны энэ жилийн аварга тодрох мөч ойртсоор байна. Өчигдөр тус уралдааны 18 дахь гараа Вальядолидоос Саламанка хүртэл 153 км зайд болж өнгөрлөө.

    Тал дунд болсон энэ гараанд мэдээж спринтүүд онцгой байж, 13 дугуйчин барианд бөөн орсноос Их Британийн Марк Кавендиш барианы шугамыг хамгийн түрүүнд давж, энэ жилийн уралдааны гурав дахь ялалтаа тэмдэглэлээ. Кавендиш ингэснээр нэг удаагийн Ла Вуэлта уралдаанд гурван түрүү авсан анхны британи дугуйчин болж түүхэнд нэрээ мөнхөлсөн байна.

    Өдгөө 25 настай Кавендиш 136 оноотой онооны лидерийн ногоон цамцыг эзэмшсэн хэвээр явна. 18 дахь гарааны хоёр, гуравдугаар байрт Аргентиний Хуан Хосе Хаедо, Мануэль Антонио Кардосо нар бариалжээ. Харин нийлбэр дүнгээр Италийн Винчензо Нибали тэргүүлсэн хэвээр үлдлээ. Тэрбээр 74 цаг, 47 минут, 06 секундын амжилттай яваа бол түүнээс 38 секунд алдаж, Испанийн Эзекэл Москера удаалж байна.

    Испанийн уралдааны 19 дэх гараа Испанийн төв рүү Пиедрахитагаас Толедо хүртэл 200 км замд үргэлжилнэ.

    Score Studio

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж