Дэд даргыг гэм буруугүй гэж үзсэн байна

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Дэд даргыг гэм буруугүй гэж үзсэн байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Эргүүл хамгаалалтын дэд дарга, дэд хурандаа асан Н.Баярмагнай эхнэр С.Мөнхцацралтай хамтран  бусдаас 40 сая төгрөгийг залилан мэхлэж авсан гэх үндэслэлээр Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан юм. Эл хэргийн  мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч  энэ сард нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн ч тус газраас хэргийг  гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзжээ. 2006 оны тавдугаар сард Н.Баярмагнай нь эхнэр С.Мөнхцацрал /”Хансүндэр-Оргил” ХЗХ-ны захирал/-тай бүлэглэн иргэн О.Ариунхишиг, О.Цолмонбаатар, Т.Мөнхзул нарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон газрын гэрчилгээг хууран мэхлэж авсан гэх хэрэгт холбогдсон юм.

    Н.Түвшин
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж