
-МАХН нэрээ солих тухай ярьж байна. Танай намынхан энэ асуудалд ямархуу байр суурьтай байгаа вэ?
-Зөв гэж бодож байгаа. МАХН олон жил төрийн эрх барьж байгаа нам. Энэ намд олон сайн зүйл бий. Алдаа ч бас байгаа. Ийм учраас үзэл баримтлалын хүрээндээ өөрчлөлт хийе. Уугуул нэрээ авъя гэж байгаа нь зөв шүү дээ. Би бүр энэ дээр нэмээд нэг юм хэлэхэд хэрвээ Монгол ардын нам нэрийг авах гэж байгаа бол бүр авсан шиг аваад тамга тэмдгээ хүртэл анхных нь хэлбэрээр авбал зүйтэй гэж бодож байгаа. Яагаад гэвэл Монгол ардын намын анхны тамга хас тэмдэг байсан. Буруу эргэсэн хас тэмдэг. Тэр тэмдгийг сүүлд Гитлер санааг нь аваад хэрэглэж байсан. Тэр хас тэмдэг чинь Монгол ардын намын анхны туг, тамга тэмдэг дээр ашиглагдаж байсан. юм. Тийм учраас шинэчлэл хийх гэж байгаа бол намын анхны суурин дээр очих гэж байгаа бол тэрийгээ иж бүрэн хийгээсэй гэж хүсч байна.
-МАХН нэрээ солилоо гээд нүглээ нууж чадах уу, ардчилсан үзлийг авсан төдийгөөр нам шинэчлэгдчих үү гэсэн шүүмжлэл бас гараад байгаа?
-Өө тэр бол тэдний асуудал шүү дээ. Нэрээ сольсныхоо дараа хийсэн зүйлээ яаж авч явах бэ, яаж баталгаажуулах юм гэдэг нь энэ намын ажил.
-МАХН үзэл баримтлалдаа өөрчлөлт хийж, “Үндэсний ардчилсан үзэл баримтлал” гэж нэмж байна. Танай нам үндэсний гэдэг энэ үгийг бүр нэрэндээ хадгалж явдаг нам. Тэгэхээр адил төстэй намтай болж байх шиг байна л даа?
-МАХН-ынхан Үндэсний ардчилсан үзэл гэдгийнхээ ард юуг хадгалах юм, ямар бодлого баримтлаж байна, ямар үйл ажиллагаа явуулах гэж байна гэдгийг анхааралтай харж байгаа.
Г.Дарь