Өвс худалдан авах тендер бүтэлгүйтэв

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Өвс худалдан авах тендер бүтэлгүйтэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Завхан аймаг дахь Улсын нөөцийн салбар Улсын нөөцөд өвс худалдан авах тендерийг өнгөрсөн сард зарласан билээ. Товлосон хугацаанд буюу есдүгээр сарын 1-нд тендерийн шалгаруулалт болоход материалаа ирүүлсэн гурван компанийн аль нь ч тэнцээгүй байна. Учир нь захиалагчаас тогтоосон босго үнэ /үнэ нууц/-ийн шаардлагад нийцсэн санал ирээгүй ажээ.

    Улсын нөөцийн энэхүү салбар уг тендерийг хоёр ч удаа зарлаад ялагч тодроогүй байна. Тиймээс захиалагчид хадланчидтай биечлэн уулзаж, үнэ тохиролцон худалдан авах гэрээ байгуулж, улсын нөөцийн өвсийг бүрдүүлэх болжээ. Дээрх тендерт зарлагдсанаар Завхан аймагт таван газар нийтдээ 1100 тонн өвс нөөцлөх байжээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж