Г.Занданшатар ажлаа дүгнүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар ажлаа дүгнүүлэв

Монголын Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллахдаа юу хийснээ Г.Занданшатар дөрөвдүгээр их хурал дээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөс өмнө тайлагнасан юм. Энэ хугацаанд тэрээр  Алтан, мөнгөн сарнай,  Халх гол 70:70, Монгол тандаа зүтгэе гэх мэтчилэн аян, бүсийн чуулга уулзалт, шоу хөтөлбөр зохион байгуулсан  гэнэ. Тэрээр эдгээр ажлаа “залуусыг өргөн хамарсан брэнд арга хэмжээ болсон” хэмээн тодорхойлж байв. Их хурлын үеэр түүний ажлын тайланг сонсож буй гишүүдийн зарим нэг нь эвшээж, хоорондоо юм ярьж байв. Удаан үргэлжилсэн хурал, “уйтгартай” бренд ажлын талаар сонссон гишүүд ийнхүү өмнөх ерөнхийлөгчөө дор дороо дүгнэж суулаа.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж