Ерөнхийлөгч өсвөрийн тамирчдад тэтгэлэг гардуулна

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч өсвөрийн тамирчдад тэтгэлэг гардуулна

“Сингапур-2010” өсвөрийн олимпийн наадмаас төрсөн чөлөөт бөхийн аварга Б.Батцэцэг, гимнастикийн аварга Г.Эрдэнэболд, жүдо бөхийн төрөлд багаараа мөнгөн медаль хүртсэн О.Дөлгөөн болон шатрын сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул нар энэ жил оюутан болж, их, дээд сургуулийн босго алхсан юм. Эх орныхоо алтан соёмбот далбааг харийн тэнгэрт мандуулсан тэдгээр залуу тамирчдын амжилтыг үнэлж, Монгол улсын Ерөнхийлөгчийн Ц.Элбэгдорж Г.Эрдэнэболд, Б.Батцэцэг, А.Энхтуул болон О.Дөлгөөн нарыг Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр суралцуулах болсон билээ. Тэгвэл энэ сарын 20-нд буюу ирэх даваа гаригт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамирчдыг хүлээн авч, уулзан Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр суралцах батламжийг нь гардуулан өгөх болсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж