Франц Германы хооронд “муур” гүйв

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Франц Германы хооронд “муур” гүйв

Франц улс цыган гаралтай цагаачдыг хөөн гаргасан асуудлаас болж Франц болон Германы харилцаанд ангал үүсчээ. Энэ асуудал Францын ерөнхийлөгч Николя Саркозийн мэдэгдлээс болсон байна. Тэрээр саяхан болсон Европын Холбооны чуулга уулзалтын үеэр хийгдсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ Германы канцлер Ангела Меркель Франц улсаас цыган цагаачдыг хөөн гаргасан үйлдлйиг Германд ч мөн хэрэгжүүлнэ гэж хэлсэн гэжээ. Харин Германы канцлерийн хэвлэлийн төлөөлөгч Францын ерөнхийлөгчийн хэлсэн мэдэгдлийг үгүйсгэсэн бөгөөд Германы канцлер энэ тухай асуудлаар Николя Сахркозитай санал солилцоогүй гэж мэдэгдсэн байна.

Европын холбооны энэ чуулга уулзалтын үеэр Францын ерөнхийлөгч цагаачдыг хөөн гаргасан үйлдлээсээ болж чамгүй эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Тэрээр мөн Европын Холбооны удирдах байгууллага Европын комиссийн ерөнхийлөгчтэй ч харилцаагаа муутгаад авсан байна. Долоо хоногийн өмнө Европын Холбооны хууль эрх зүйн комиссар Вивиана Реддинг Францаас цыгануудыг хөөсөн явдлыг нацистуудад эзлэгдсэн Франц орныг санагдуулж байна гэж хүртэл хэлээд авчээ.

Ерөнхийлөгч Саркози энэ үгэнд эгдүүцэж байгаагаа илэрхийлээд “Дэлхийн 2-р дайны эмгэнэлт түүхийг сөхсөн явдал нь биднийг маш гүн цочролд оруулсан зүйл болсон “гэж хэлжээ. Тэрээр, “Европын холбооны комиссарын хэлсэн үгс гутамшигтай, ичгэвтэр үгнүүд байсан” гэж эгдүүцжээ.

                                М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж