
Европын холбооны энэ чуулга уулзалтын үеэр Францын ерөнхийлөгч цагаачдыг хөөн гаргасан үйлдлээсээ болж чамгүй эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Тэрээр мөн Европын Холбооны удирдах байгууллага Европын комиссийн ерөнхийлөгчтэй ч харилцаагаа муутгаад авсан байна. Долоо хоногийн өмнө Европын Холбооны хууль эрх зүйн комиссар Вивиана Реддинг Францаас цыгануудыг хөөсөн явдлыг нацистуудад эзлэгдсэн Франц орныг санагдуулж байна гэж хүртэл хэлээд авчээ.
Ерөнхийлөгч Саркози энэ үгэнд эгдүүцэж байгаагаа илэрхийлээд “Дэлхийн 2-р дайны эмгэнэлт түүхийг сөхсөн явдал нь биднийг маш гүн цочролд оруулсан зүйл болсон “гэж хэлжээ. Тэрээр, “Европын холбооны комиссарын хэлсэн үгс гутамшигтай, ичгэвтэр үгнүүд байсан” гэж эгдүүцжээ.