Sony-гийн тоглоомын консолоор 3D кино үзэж болно

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Sony-гийн тоглоомын консолоор 3D кино үзэж болно

Sony корпорацийн PlayStation 3 тоглоомын консол нь давхар Blu-ray диск уншигчийн үүрэг гүйцэтгэх учир тоглоомын консолоо ашиглан зөвхөн 3D тоглоом тоглоод зогсохгүй 3D кино, видео клип үзэх боломжтой болох ажээ. Гэхдээ ингэхийн тулд шинэчлэгч программыг PS3-таа суулгах шаардлагатай ба уг программыг энэ сарын 21-нээс эхлэн интернэтээс татаж авч болох гэнэ.

PlayStation-3 тоглоомын консолын 3D-г дэмжих чадвар нь 3D Blu-ray диск уншигчтай харьцуулахад зарим нэг дутагдалтай тал байгаа аж. Тодруулбал, PS3 нь 3D киног асуудалгүй тоглуулах боловч DVD-ний зарим нэг цэс, зарим жижиг хэсгүүд 3D дүрслэлээр гарах боломжгүй, оронд нь энгийн 2D хэлбэрээр гарах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж