Luxottica анхны 3D шил гаргав

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Luxottica анхны 3D шил гаргав

Италийн нүдний шил үйлдвэрлэгч Luxottica компани дэлхий дээрх анхны 3D шилний коллекцио танилцууллаа. Тус компани Британи дахь салбар Oakley-гаар дамжуулан энэ оны сүүлээр худалдаалж эхлэх гэнэ. 3D нүдний шил бүтээхийн тулд Luxottica компани DreamWorks Animation студитэй хамтран ажиллажээ. Анхны 3D шил АНУ-д энэ оны сүүлээр худалдаалагдаж эхлэх бол 2011 онд дэлхийн бусад орны зах зээлд нэвтрэх гэнэ.

Luxottica компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Андреа Гуерра шинэ бүтээлийнхээ талаар “Бид технологийн шинэчлэл хийж чадсандаа баяртай байгаа” хэмээн ярьжээ.
3D кино болон зурагт сүүлийн үед зах зээлд хүчээ авч, 3D технологи олны анхаарлыг татах болсон билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж