“Mad Men” хүүхэлдэй гарна

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

“Mad Men” хүүхэлдэй гарна

Багачууд төдийгүй насанд хүрэгчид хүртэл барби хүүхэлдэйгээр тоглохгүй
ч гэсэн цуглуулах дуртай байдаг. Тэгвэл энэ барби гэгч ганган, хөөрхөн
хүүхэлдэй нь анх 1959 онд гарч байсан ч өнөөдрийг хүртэл хэн ч барби
хүүхэлдэйнээс уйдаагуй байгаа. Кино ертөнцийг байлдан дагуулж байгаа
“Twilight” киноны Edward болон Bella нарын дүрээр хүртэл барби
хүүхэлдэй үйлдвэрлэн худалдаанд гаргасан. Тэгвэл энэ удаад барби
хүүхэлдэй цуглуулагч нарт дуулгах шинэ мэдээ гарчээ.
www.digitalspy.co.uk-èéí мэдээлж байгаар “Mattel” компани насанд
хүрэгчдэд зориулан телевизийн цуврал “Mad Men” киноны баатруудын дүрээр
хүүхэлдэй үйлдвэрлэж эхэлжээ. Тус компани Don Draper, Betty Draper,
Roger Sterling болон Joan Holloway нарын дүрээр тус бүрт нь 7000-10,000
ширхэг хүүхэлдэй үйлдвэрлэхээр төлөвлөөд байна. Нэг хүүхэлдэйн үнэ
74.95 ам.доллар байх аж.
Э.Аз
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж