
Үсээ боох нь эмэгтэйчүүдийн хамгийн дуртай стиль бөгөөд өдөр тутмын болон спортын үйл явдал, тэр бүү хэл үдэшлэгт ч хатан хаан мэт харагдуулж чадна.
Дуучин Бейонсе улаан хивсний ёслолд үсээ боосон байсан нь түүнийг энгийн хэрнээ гайхалтай харагдуулж байлаа. Ямар үйл явдалд оролцож байгаагаасаа шалтгаалж, орчноо мэдэрч чадаж байвал тэр таны стиль. Холливуудын хамгийн үзэсгэлэнт бүсгүүчүүдийн дуртай стиль нь үсээ боох. Тухайлбал Жессика Алба, Женницер Лопез, Ким Кардашианыг нэрлэж болно.
Ийм стиль 20-40 насны ямар ч эмэгтэйд гайхалтай зохидог. Гэхдээ ямар үйл явдалд оролцож байгаагаас хамааран нүүр будалт, нүднийхээ драмд онцгой анхаарах хэрэгтэй.
Хэрэв та өөртөө итгэлтэй харагдахыг хүсвэл ийм стиль таных.
Харин бусдын нүдэнд өртөхийг хүсдэггүй эмэгтэйчүүдэд зохидоггүй.