Этгээд сонин уламжлалууд:

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Этгээд сонин уламжлалууд:

Шувуун хөл
Охидын хөлийг зориудаар зэрэмдэглэн жижигрүүлдэг уламжлал Хятадад ойролцоогоор 1000 –аад жилийн өмнөөс бий болжээ.  Тав зургаа орчим настайд нь охидын хөлийг  даавуугаар чанга ороодог байснаас  хөгжил нь зогсч, 10-15 см-аас илүү томордоггүй байсан ажээ. Өнөөдөр ч Хятадад хөлийг нь зэрэмдэглэснээс болж, явж чадахаа больсон настай эмэгтэйчүүд олон байдаг.
Хятадад шувуун хөлтэй эмэгтэйг хамгийн үзэсгэлэнтэй гэдэг байсан ч энэ нь цаанаа учиртай  аж. Эмэгтэйчүүдийг өөрийнх нь хүслийг харгалзахгүйгээр нөхөрт гаргадаг байснаас  тэднийг  зугатаалгахгүйн тулд  дээрх аргыг хэрэглэдэг байжээ. Охидын хөлийг эхлээд амьтны цус болон эмийн ургамалтай бүлээн усанд дүрдэг байсан нь эд эсийг үхжүүлж, хөлийн хумсны ургалтыг зогсоодог байв.  Дараа  нь охидын хөлөнд тусгай иллэг хийж,  торго юмуу хөвөн даавуунд мөн л дээрх шигээ эмийн ургамалтай зүйлээ шингээж, хөлийн хуруунуудыг нэг бүрчлэн дотогш нугалж, нойтон даавуугаараа  ороодог байжээ.  Тэд хөлийг  жижигрүүлэхдээ ямар нэгэн  аймшигтай мэс засал хийдэг байсан нь гарцаагүй.  Шувуун хөлтэй бүсгүй гоо үзэсгэлэнгийн дээд гэдэг нь хоосон үг бөгөөд ийм хөлтэй бүсгүйчүүд хэзээ ч хол явж чаддаггүй, салхи салхилахад л ойчдог байсан гэдэг.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж