Дуучин Э.Оюумаа хүүхэдтэй болох бэлтгэлээ базааж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Дуучин Э.Оюумаа хүүхэдтэй болох бэлтгэлээ базааж байна

Нийтийн дууны хамгийн гуалиг, бас давгүй бүжигчин гэдгээ харуулаад авсан дуучин Оюумааг мэргэжилтнүүд биедээ баймгүй чадалтай хоолойтой гэж дүгнэдэг. Тэрбээр гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэтэй хамтран дуулсан хайрын тухай олон сайхан дуунуудаар олны танил болж, цөөнгүй удаа түүнтэй нэр холбогдож байсан. Олны үг ортой гэгчээр тэрбээр хослон дуулагч Ч.Бат-Эрдэнэтэй хамтран амьдраад гурван жил болсон бөгөөд ирэх жилээс хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэрбээр саяхан “Улаанбаатар таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Ээнээ бид хоёр ирэх жилээс хүүхэдтэй болохоор төлөвлөсөн” хэмээн ам алджээ. Ямартай ч дуучин бүсгүй хүүхэдтэй болох бэлтгэлээ базаахын хажуугаар Удирдлагын академиа төгсөх гээд завгүй яваа гэнэ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж