Парламентийн буруугаас 15 хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Парламентийн буруугаас 15 хүн нас барлаа

Сомалигийн засгийн газрын барилгад Исламийн бослого гаргагчид дайран орж гал нээн гурван цэргийн амийг хөнөөж, парламентийн нэгэн гишүүнийг хүнд шархдуулан хэдэн арван хүнийг алах сөрөг довтолгоо хийхэд хүргэжээ.

Уг халдлага нь засгийн газрын хуралдааны үеэр удирдагчид тогтворгүй засгийн газартаа 3 өдрийн дотор итгэл үзүүлэх эсэх санал хураалт явуулах тухай хэлэлцэж байхад болсон байна.

Парламентийн нэг гишүүн нүүрэндээ бэртэл авч, засгийн газрын 5 цэрэг бэртсэн ажээ. Засгийн газрын болон Африкийн холбооны цэргүүд Бакара Захын гол хэсэгт гал нээн хариу үйлдэл үзүүлсэн аж. Тэнд дор хаяж 12 хүн амиа алдаж, 40 хүн шархдсан гэж Могадишугийн түргэн тусламжийн ахлагч Али Мусс хэлэв. Тэдний дунд нэгэн жаал хүү байсан бөгөөд тэр ахынхаа гарт зөөлнөөр эмнэлэгрүү яаран ирсэн байв. Бурундийн энхийг сахиулагчдын эмнэлэгт АХ болон засгийн газрын цэргүүд өөрсдийн суманд оногдсон байхыг бяцхан хүүхдүүд хараад өрвөлзөж байлаа.

“Бидэнд зай их хэрэгтэй байна. Тулаан маш их өрнөж байна” хэмээн цэнхэр шумуулны торны доор хэвтэж буй 17 настай Калима Абди хэлэв.

Сарын өмнө Абдигийн гэрт АХ-ны төв рүү галласан сум дайран түүний 7 ах дүүсийн амийг авч оджээ.

Хуулийнхан Сомалиагийн шилжилтийн засгийн газрыг үүргээ гүйцэтгэж чадаагүй хэмээн буруутгажээ. Ялангуяа хүний эрхийн зөвлөлтэй хамтран энхийг сахиулах үйлсэд хяналт тавиж чадаагүй хэмээжээ.

                            Б.Билгүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж