
Монгол Улсын Засгийн газраас баталсан “Төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцоо ISO 9000, 9001 стандартыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо өөрийн байгууллагын Чанарын удирдлагын хороог байгуулж, ISO 9000, 9001 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ. Одоогоор энэхүү стандартыг Монгол Улсад нутгийн захиргааны байгууллагуудаас Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Харин төрийн захиргааны байгууллагуудаас Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо анх удаа нэвтрүүлэхээр зорьж буй юм.
Д.Цээнэ