Зэсийн баяжмалын үнэ өсч, цайрынх буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Зэсийн баяжмалын үнэ өсч, цайрынх буурчээ

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт гуравдугаар сарын 15-ны байдлаар 769.8 сая ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 362.3 сая ам.доллар, импорт 407.5 сая ам.доллар боллоо. Гадаад худалдааны тэнцэл энэ сард 45.2 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Нийт экспортод зэсийн баяжмал 41.2 хувь, нүүрс 17.9 хувь, цайрын хүдэр, баяжмал 8.9 хувь, төмрийн хүдэр, баяжмал 7.3 хувь, боловсруулаагүй нефть 7.2 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 6.6 хувь, молибдений хүдэр, баяжмал 2.7 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.2 хувь, самнасан ноолуур 1.3 хувийг эзэлсэн байна. Үлдсэн 4.7 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлжээ.Экспортод гаргасан  зэсийн баяжмалын үнэ  хоёрдугаар сарын 15-ныхаас 27,9 ам.доллар буюу 2,2 хувиар 1295.3 ам.доллар болсон байна.  Харин цайрын баяжмалын үнэ 1174.5 ам.доллар болж, хоёрдугаар сарын 15-ны байдлаас 14.2 ам.долл буюу 1.2 хувиар буурчээ.

Д.Сура
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж