‘Porsche’ брендийн гар утсаа Сингапурт танилцууллаа | News.MN

‘Porsche’ брендийн гар утсаа Сингапурт танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

‘Porsche’ брендийн гар утсаа Сингапурт танилцууллаа

‘Порше’ барьдаг уу? Тэгвэл түүнийгээ гар утсаараа илэрхийлж болно. Германы тансаг спорт ангиллын автомашины үйлдвэрлэгч “Порше” компаны охин компани ‘Porsche Design’ компани зөвхөн “Порше” автомашин эзэмшигчдэд зориулж тусгай гар утас үйлдвэрлэсэн байна гэж “Ройтерс” агентлаг Азийн эдийн засгийн томоохон төвийн нэг Сингапураас мэдээллээ.

“Porsche Design” P"9522 BLACK’ нь уг компанийн гар утасны цувралын хамгийн сүүлийн үеийн загвар бөгөөд олон улсад танилцуулах маркетингийн нээлтээ 1600 орчим хүн Порше загварын машин барьдаг хот улс болох Сингапурт хийсэн байна.

Уг гар утсыг ‘Sagem Wireless’ компани үйлдвэрлэсэн бөгөөд хар өнгөөр бүрсэн хөнгөн цагаан их биетэй, хар өнгийн чулуун шилэн дэлгэцтэй юм байна. Онцлог гэвэл энэ гар утас хурууны хээгээр нь эзнээ таньдаг юм байна. Энэ гар утас ‘Blackberry’, болон ‘iPhone’-оос бараг гурав дахин үнэтэй бөгөөд нэг ширхэг нь 2,280 сингапур доллар буюу 1 636 ам долларын үнэтэй юм байна.

Гэсэн хэдий ч Поршегын агентууд эрэлт хэрэгцээ Сингапурт болон Ази номхон далайд их байх болно гэж үзэж байна. Саяхны дугаартаа ‘Forbes’ сэтгүүл 2009 онд шинээр тэрбумтнуудын жагсаалтнд нэмэгдсэн чинээлэг хүмүүсийн 80 хувь нь Ази номхон далайн сав газраас гаралтай байна гэж бичсэн юм.

“Porsche Design бренд Ази, Орос, Ойрх дорнодод маш сайн байгаа. Нэн ялангуяа гар утас нь Азид маш эрэлттэй байгаа”  гэж “Porsche Design’”-ы бүтээгдэхүүнийг Хятад, Сингапур зэрэг оронд нийлүүлэх эрхтэй цор ганц дистрибютор ‘Brand Lab’-ын захирал Samy Redjeb ярьсан.

“Европт хүмүүс үүрэн телефоны оператороосоо хямдралтай үнээр утас худалдан авдаг. Харин Азид хүмүүс өөрийн статус, бусдаас өвөрмөц өөр байдлаа харуулах ширээн дээрээ гаргаж тавиад “Хар даа, би баян хүн” гэж илэрхийлэх зүйл сонирхдог” гэж хэлж байв.
‘Porsche Design’ нь эрчүүдэд зориулсан тансаг брендийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч бөгөөд билэг тэмдэг болсон ‘Porsche 911’ загварыг зохиосон Ferdinand Alexander Porsche-ын 1972 онд байгуулсан компани юм.

“Porsche” автомашин Хятадад борлуулалт маш сайтай байгаа бөгөөд арав гаруй худалдааны салбартай. Мөн Сингапурт хоёр казино ажилуулах гэж байгаа нь Зүүн өмнөд Азийн орнуудаас чинээлэг жуулчид олноороо ирэхэд таатай нөлөө үзүүлэх бололтой.

Т.Ариунсанаа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-03-22 127.0.0.1

Америкаас брэндийн үнэртэй уснуудыг захиалгаар оруулж ирнэ Та захиалах үнэртэй усныхаа нэр болон брэндийг мэдэж байвал захиалга хийхэд илүү хялбар байх болно Холбоо барих fragrance_mnyahoocom

Avatar

амархан сурна 2010-03-22 127.0.0.1

www amarxan com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж