Эмэгтэйг хөнөөсөн этгээдийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Эмэгтэйг хөнөөсөн этгээдийг баривчлав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын иргэн 26 настай эмэгтэй Г- амь насыг нь бүрэлгэсэн Солонгос Улсын иргэн Янг өчигдөр тус улсын хууль сахиулах албаныхан баривчилжээ. Амь үрэгдсэн Монгол эмэгтэйг маргааш нутаглуулах юм байна. Одоогоор түүний гэр бүлийнхэн  тус улсын Чоннам Нажуд  очжээ.  Хохирогч  эмэгтэйг сэжигтэн этгээд  гэдэс, хэвлийн тус газар нь 6-7 удаа хутгалж амийг нь бүрэлгэсэн байна. Талийгаач зургаан сартай хүүхэдтэй бөгөөд өнгөрөгч 12 сард гэр бүл жуучлах товчоогоор дамжин тус хотын иргэнтэй гэрлэсэн нэгэн гэнэ. Эл харамсалтай хэргийн талаар   www.mglradio.com сайтын сэтгүүлчид мэдээллийг нь бэлтгэн хүргэж байгаа аж.

      Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж