“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн шүүх хурал хойшилжээ. Т.Дэлгэрмөрөн нь “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараатай архи ууж, дуудлагаар очсон цагдааг зодож танхайран хамрыг нь гэмтээсэн хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийнхан шалгаж, прокурор яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн шүүх хэргийг хянан хэлэлцээд тэнсэн харгалзах ял оноосон ч дуучин Т.Дэлгэрмөрөн эсэргүүцэл бичсэний дагуу шүүх хурал даваа гаригт Баянзүрх дүүрэгт эхэлсэн юм. Гэвч шүүх хуралд шүүгдэгч Т.Дэлгэрмөрөн ирээгүй байна. Тэрбээр өвчтэй байгаа учир эмнэлэгт эмчлүүлж байгаа гэсэн эмнэлгийн тодорхойлолтоо ирүүлжээ. Иймээс шүүх хурлыг хоёр долоо хоногоор хойшлуулсан байна.
М.Анир