Хорвоо дээрхи хоёрхон андын минь нэг блоггер бүсгүй Болор чамд зориулав | News.MN

Хорвоо дээрхи хоёрхон андын минь нэг блоггер бүсгүй Болор чамд зориулав

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Хорвоо дээрхи хоёрхон андын минь нэг блоггер бүсгүй Болор чамд зориулав

Анд найз гэдэг хамгийн эрхэм зүйлийн нэг. Миний хувьд найзаа
сонгоно гэдэг үнэхээр хүнд бас хариуцлагатай ажил мэт санагддаг. Хорвоо
дэлхийн тоосыг 23 жил хөдөлгөхдөө надад ердөө ганцхан найз л байсан.
Хүмүүс энэ миний найз, энэ ч миний найз гээд л үнэхээр их найзтай байдаг
л даа. Харин миний хувьд бол тэр үгний цаана амьдрал, амь нас, итгэл
нуугддаг гэж боддог учраас тийм ч олон хүнийг би найзаа гэж дууддаггүй.
Харин энэ миний танил гэж л ихэвчлэн хэлчихдэг. Арван долоон жил
найзалсан НОХДУУД /3 ширхэг/ эрсдэлийн аман дээр эргэж буцаад яаж
зугтдагийг надад харуулсан болохоор надад ганцхан найз үлдсэн юм. Бид
хоёр одоо 12 сарын 25 нд нөхөрлөснийхөө 4 жилийн ойг тэмдэглэнэ. Удаагүй
л дээ. Энд цаг хугацаа тийм ч чухал биш. Харин зуны саруудад би нэгэн
бүсгүйн блогийг унших ажилтай болсон юм. Түүнийг Болор гэдэг. Хувь хүний
дотоод чанарыг унших нь миний хүсэл ч юмуу мөрөөдөл ч юмуу эсвэл
мэргэжил учраас би хүнийг судлах дуртай. Нүдээр хараагүй хирнээ түүнийг
хүндлэх, мөн хайрлах мэдрэмж надад төрж билээ. Би энэ мэдрэмжээ улам
бататгаж, түүний уншигчийн ажлыг үргэлжлүүлэн хийсээр л байлаа.
Харамсалтай нь тэр өөрийн блог дээр тийм ч их зүйл нийтэлдэггүй.
Үргэлжлэл

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж