УИХ-ын дарга орон нутагт ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга орон нутагт ажиллана

УИХ-ын
дарга Д.Дэмбэрэл энэ сарын 18-21-ний өдрүүдэд орон нутгийн цаг үеийн
ажлын явц байдалтай танилцахын зэрэгцээ иргэд сонгогчидтой уулзан санал
бодлыг нь сонсож, УИХ-ын үйл ажиллагааны талаар танилцуулахаар маргааш
Ховд аймгийг зорино.

Тэрбээр тус аймгийн Буянт, Манхан, Дуут,
Жаргалант сумын төр, захиргаа, зарим аж ахуйн нэгж, байгууллагын  ажил
байдалтай танилцаж, Баруун бүсийн босоо тэнхлэгийн Ховд-Манхан чиглэлийн
хатуу хучилттай автозамын шав тавих ёслолын арга хэмжээнд оролцох юм.

УИХ-ын
даргыг зарим яам, агентлагиийн удирдах ажилтнууд болон УИХ-ын даргын
зөвлөх С.Банзрагч, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах
хэлтсийн дарга Б.Золбаяр, төвийн хэвлэл, мэдээллийн байгууллагын
сурвалжлагчид дагалдаж ажиллана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах хэлтэс  мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж