‘Nissan’ компани ‘Leaf’ загварын цахилгаан машинаа Их Британид үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

‘Nissan’ компани ‘Leaf’ загварын цахилгаан машинаа Их Британид үйлдвэрлэнэ


‘Leaf’ загварын цахилгаан машинаа Их Британийн Sunderland-д үйлдвэрлэх болно гэж Японы автомашин үйлдвэрлэгч зарлалаа. 420 сая паундын хөрөнгө оруулалтаар хийж байгаа уг загварыг 2013 оноос эхлэн үйлдвэрлэж эхлэх бөгөөд үүнтэй холбоотойгоор олон зуун ажлын байр нэмэгдэх болно. Дээрх хөрөнгө оруулалтыг Их Британийн Засгийн газар 20.7 сая паундын тэтгэлгээр дэмжиж байгаа ба Европын хөрөнгө оруулалтын банк 220 хүртэл сая паундын зээл олгох бололтой. Сайд нар мөн ‘Ford’ компани байгальд илүү ээлтэй хөдөлгүүр үйлдвэрлэхээр 1.5 тэрбум паундын хөрөнгө оруулалт хийх гэж байгааг дэмжиж 360 сая паундын зээл олгохоор шийдвэрлэсэн байна.

Сундерландын дээрх үйлдвэрээс жилд 50 мянган ширхэг ‘Leaf’ хэтчбак загварын машин гаргах юм байна. “Ниссан” компанийн Тревор Манн “машин үйлдвэрлэгч Leaf загвараа Сундерландад үйлдвэрлэх шийд гаргахад Их Британийн Засгийн газар ихээхэн нөлөө үзүүлсэн. Дан ганц санхүүгийн хувьд ч биш бас үйлдвэрлэлийн дэд бүтэцтэй холбоотойгоор” гэж мэдэгдсэн байна.

‘Leaf’ загвар нь дэлхийн хамгийн анхны, нүүрстөрөгчийн-0 ялгаруулалттай, бөөнөөр үйлдвэрлэсэн автомашины загвар байх болно. Энэ оны сүүлээр эхний машинууд гарч эхэлнэ. Сундерланд дахь Ниссаны үйлдвэр нь Их Британи дахь хамгийн том автомашины үйлдвэр бөгөөд 4000 орчим ажилтантай. Их Британид үйлдвэрлэдэг нийт машины гуравны нэгийг үйлдвэрлэдэг байна. Энэ үйлдвэр 1984 онд байгуулагдсан ба 2008 оны зургадугаар сард тав дахь сая дахь машинаа үйлдвэрлэсэн байна.

“Ниссан” компани ирээдүйд цахилгаан машины үйлдвэрлэлд илүү анхаарах болно. Арван жилийн дараа гэхэд цахилгаан машинууд дэлхийн зах зээлийн 10 орчим хувийг эзлэх болно” гэж “Би Би Си” сувагт өгсөн ярилцагадаа “Ниссан” компанийн гүйцэтгэх захирал Carlos Ghosn өнгөрсөн жил ярьж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж