
Тэрбээр тус аймгийн Буянт, Манхан, Дуут, Жаргалант сумын төр, захиргаа, зарим аж ахуйн нэгж, байгууллагын ажил байдалтай танилцаж, Баруун бүсийн босоо тэнхлэгийн Ховд-Манхан чиглэлийн хатуу хучилттай автозамын шав тавих ёслолын арга хэмжээнд оролцох юм.
УИХ-ын даргыг зарим яам, агентлагиийн удирдах ажилтнууд болон УИХ-ын даргын зөвлөх С.Банзрагч, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр, төвийн хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдаж ажиллана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.