Анх удаа монгол хүн НҮБ-ын байнгын хороог даргална

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Анх удаа монгол хүн НҮБ-ын байнгын хороог даргална

Гадаад харилцааны яаманд ажиллаж, гадаад орнуудад ч дипломат алба хашиж байсан хатагтай О.Энхцэцэг өдгөө Монгол Улсыг НҮБ-д төлөөлсөн байнгын төлөөлөгчөөр ажиллаж байна. Саяхан О.Энхцэцэгийг НҮБ  хариуцлагатай албанд томилжээ. НҮБ-ын эдийн засаг, санхүүгийн байнгын хорооны даргад түүнийг Ерөнхий Ассамблейн чуулганаас санал нэгтэйгээр сонгосон байна.

Энэ нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг, Монгол хүн НҮБ-ын удирдах аппаратын бүрэлдэхүүнд анх удаа орсон тохиолдол юм. Хатагтай О.Энхцэцэг Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Стэнфордын их сургуулийг тус тус дүүргэсэн мэргэжлийн дипломатч хүн юм.

О.Энхцэцэг нь НҮБ-ын системд 10 жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн бөгөөд 1992-1997 онд НҮБ дахь Монголын суурин төлөөлөгчийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр туршлагатай, чадвартай дипломатч хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өндөр үнэлж онцлон тэмдэглэсэн байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж