
Энэ нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг, Монгол хүн НҮБ-ын удирдах аппаратын бүрэлдэхүүнд анх удаа орсон тохиолдол юм. Хатагтай О.Энхцэцэг Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Стэнфордын их сургуулийг тус тус дүүргэсэн мэргэжлийн дипломатч хүн юм.
О.Энхцэцэг нь НҮБ-ын системд 10 жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн бөгөөд 1992-1997 онд НҮБ дахь Монголын суурин төлөөлөгчийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр туршлагатай, чадвартай дипломатч хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өндөр үнэлж онцлон тэмдэглэсэн байна.
Д.ОЮУН