
Энэ залуугийн нэр сүүлийн хоёр жилээс л дуулдаж эхэлсэн юм. “Залуу лектор” төвийн лектор байж телевизээр харагдсаар олны нүдэнд жаахан дасал болсон. Тэгж байснаа МАХН-ын хамгийн том, нөлөө бүхий бүтэц болох Намын байгуулалтын хэлтсийг даргалсан.
Өмнө нь У.Хүрэлсүх, Г.Занданшатар гээд УИХ-ын гишүүд толгойлж байсан МАХН-ын залуучуудыг өчигдрөөс олон нийтэд нэр, нөлөөгөөрөө тийм ч танил бус Л.Оюун-Эрдэнэ манлайлж эхэллээ. Холбооныхоо нэрийг ч Нийгмийн ардчилал, залуучуудын холбоо болгож өөрчлөв. Шат шатандаа “ардчилал”-ыг таалж, “социалист” гэдэг үгээс ихээхэн цэрвэх болсон МАХН-чууд ийм нэг авцалдаа муутай нэрээр залуучуудаа овогложээ.
Д.ОЮУН