…Шар навч эргэлдсээр урд минь уналаа. Намар ирснийг
надад сануулах гэсэн юм байх даа. Өдөр бүр энэ замаар энэ модны доогуур би явдаг.
Саглагар мөчир нь өглөөний нарыг баясан угтахад мянга түмэн навчис нь салхин
хонх адил сэрчигнэн жингэнэж надад амжилт ерөөдөг нөгөө л улиас юмсан. Наран
жаргахдаа дэгжин ногоон навчисын хамт мөчирт нь зүүгдээд буухгүй байгаа дэггүй
үрс шиг илчит цацрагаа арай ядан салган уулсын цаагуур ордог л танил нэгэн мод юмсан.
Ганцхан шөнийн дотор шарлачихлаа гэж үү? … Гэхдээ хашлаганы цаана ургах зүлэг
нов ногооноороо, хажууханд сэрчигнэх бусад навчис мөн л ногооноороо байна шүү
дээ. Эргэлдэн унасан эрх шар навч чи ээж аавдаа загнуулчихаад тэдэндээ гомдсон сэтгэлдээ
энэ амьдралаас одох ахархан бодолтой нэгэн шиг “амиа хорлохоор” шийдлээ гэж үү?
Эсвэл сарны гэрэлд дурлачихаад шөнөжин дуулах хайрын дууг чинь сонсохгүй
болохоор өнгөт орчлонгийн тоосонд чимхийн төдий шорвог нэмж хэн нэгнийг
ухааруулах гэж өөрөөрөө золиос хийх азгүй нэгэн түүх байсан юм уу? Чи цэл залуугаараа,
өнгө зүс чинь гойд сайхнаараа харагднам. Чи өвчиндөө шаналсандаа аргагүйн
эрхэнд бууж өгөөд энд хэвтэж байгаа биш ажээ. Чи өнгөө алдан хорчийж, өт
хорхойд баригдаад орчлонгийн жам ёсоор амьдралаас
хагацсан биш байжээ. Чи зүгээр л зоригтой мэт харагдавч үнэндээ дэндүү тэнэгхэн,
дэндүү харамсмаар сонголт хийж дээ…
Үргэлжлэл