Бичиг баримтын зөрчилгүй иргэн эмнэлэг, халамжийн үйлчилгээг саадгүй авна | News.MN

Бичиг баримтын зөрчилгүй иргэн эмнэлэг, халамжийн үйлчилгээг саадгүй авна

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Бичиг баримтын зөрчилгүй иргэн эмнэлэг, халамжийн үйлчилгээг саадгүй авна

Нийслэлд тэр дундаа хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэд бичиг баримтын маш их зөрчилтэй байдаг. Сар шинийн өмнө 70 мянган төгрөг тараах ажлын явцад хаягийн бүртгэл давхардалттай 51 мянган иргэн байсан аж. Улсын бүртгэлийн ерөнхий газар III сарын  1-нээс эхлэн нэг сарын хугацаатай иргэний баримт бичгийн зөрчил арилгах аяныг эхлүүлэд байна. Иргэд энэ хугацаанд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, хаягийн бүртгэлийн зөрчилгүй болох боломжтой юм. Зөрчилгүй болсон иргэд “Хүний хөгжил сан”-аас эх орны хишиг хүртэх, мөн түүнчлэн банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх, эмнэлэг болон халамжийн үйлчилгээг саадгүй авах ач холбогдолтой. Түүнээс гадна Монгол Улс шинэчилсэн бүртгэлийг долдугаар сарын 1-нээс хийх гэж байна. Энэхүү аяны хүрээнд иргэд баримт бичгийн зөрчилгүй болсноор иргэний шинэчилсэн бүртгэлд  хамрагдах юм.Улсын хэмжээнд энэ оны  хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 1-хүртэл 50750 иргэний баримт бичгийн зєрчлийг арилгасан бол энэ сарын 1-нээс өнөөдрийг хүртэл  нийслэлийн хэмжээнд 3226 иргэний баримт бичгийн зєрчлийг арилгажээ.

Х.Хангал

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж