ШинэСэБО Шинийг сэдэх нууц товчоо -9

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

ШинэСэБО Шинийг сэдэх нууц товчоо -9

§ 1.7 ШинэСэБО гэж юу вэ

Өнөө үе хүртэл
зохиогдсон бүхий л шинэ бүтээлүүд ТАА-аар шийдэгдэж иржээ. Үүнд тэдгээр шинийг
сэдэгчид буруугүй, эсрэгээр харин ч гавъяатай хүмүүс юм. Тэдний гавъяаг
зүйрлэвэл, хүрзнээс өөр зүйлгүй байж цэлийсэн хөндийг хагалж тариа тарьж ард
олноо тэжээсэн тариачин адил
, эсвэл газрын
зураг ч гүй байж далайн алсын аянд гарч
шинэ тив, газар орон нээгчидтэй дүйцэх
юм.

Харин одоо бол огт
өөр байдал, Шинийг Сэдэх Бодлогын Онол (цаашид ШинэСэБО гэж
товчлоно, МонЦаМэ гэдэг үгийг уншихтай адилаар дуудна уу) үүсч энэ онолоор
компьютерийн программууд зохиогдон барууны орнуудад зөвхөн энэ онолоор дагнан
ажилладаг компаниуд байгуулагдан амжилттай ажиллаж байна. Ийм онол үүсээд байр
сууриа баттай олсон байхад хуучин аргаараа бүтээн туурвисаар байгаа бидний
монголчууд, компьютерийн дэргэд сампингаа шажигнуулсаар суугаа нягтлангаас
өөрцгүй байна.

Мэдээллийн
технологийг яагаад өрнүүн хөгжүүлэх хэрэгтэй вэ гэсэн миний асуултад хариулсан
нэгэн багшийнхаа хариултыг санаж байна. Үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлэхийн
тулд технологийг дөрөв дахин нэмэгдүүлэх хэрэгтэй, технологийг дөрөв дахин
нэмэгдүүлэхийн тулд мэдээллийг найм дахин нэмэгдүүлэх хэрэгтэй гэж билээ. Яг
үүний адилаар бүтээн туурвих, шинийг сэдэх эрч нь үйлдвэрлэлээсээ хоцрох бус
харин ч түрүүлж байх хэрэгтэй нь тодорхой.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж