“The Truman Show” кино өвөрмөц бүтээлээр нэрлэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

“The Truman Show” кино өвөрмөц бүтээлээр нэрлэгджээ

Найруулагч Peter Weir-ийн ээлжит нэгэн бүтээл болох 1998 онд нээлтээ хийсэн The Truman Show хэмээх кино сүүлийн 20 жилийн өвөрмөц зохиолтой киноны жагсаалтыг тэргүүлжээ. Уг киног мэргэжилтнүүд хүний амьдралын далд талыг онцгой шийдлээр харуулж чадсан хэмээн нэрлэсэн аж. Киноны үйл явдал нь Трюмэн хэмээх жирийн нэгэн залуугийн жирийн бус амьдралын тухай өгүүлнэ.

Эхийн хэвлийд байхдаа л тэр шоуны гол дүрээр сонгогджээ. Харин Трюманд өөрт нь сонголт байсангүй. Түүний уйлах, инээх, өсч торних бүхий үйл явцаас эхлээд анхны үнсэлт, анхны болзоо, амьдралын гунигт болон баярт мөчүүд үзэгчдийн нүдэн дээр өрнөнө. Гагцхүү Трюман л өөрөө энэ бүгдийг үл мэднэ.
 
Мөнгөнд шунасан хүмүүс Трюманыг шилэн хоргоны цаадах үзмэр, хүмүүсийг инээлгэдэг алиа салбадай болгожээ.
 
Хэдийгээр тэр салбадай ч бай, үзмэр ч бай ямар ч л гэсэн шоуны үзэгчид Трюманд хайртай. Гэхдээ хайрлаж байгаа нь энэ гээд хашаа торонд хорьчихдог амьтаны хүрээлэнгийн өрөвдөлт амьтан шиг байлгах уу, аль эсвэл хатуу харгис ч гэсэн бодит ертөнцөд нь хүн ёсоор амьдруулах уу? Сонголт байгаа. Эцсийн дүнд Трюман гайхамшигтай бөгөөд зөв сонголт хийснээр кино дуусна.
 
Киноны үндсэн үзэл санааг “хуйвалдааны онол” дээр тулгуурласан хэмээн үздэг байна. Трюманыг хүүхэд ахуй үед нь багш нар нь хэрхэн тархийг нь угаасан, мөн Трюманд зохиомол айдас үүсгэж, сэтгэлд нь хоногшуулж байгааг харуулсан киноны хэсгүүд нь үүнийг нотлоно
 
Нөгөө талаар Трюманы амьдарч буй (түүний хувьд хорвоо ертөнц гэж боддог) маш том студи байдаг. Хэлбэр дүрс нь хүртэл “хөмөрсөн тогоо” мэт энэ студи дотор гадаад ертөнцөөс таслагдсан зохиомол хиймэл нийгэм оршин тогтноно. Хиймэл ертөнц үүсгэсэний гол шалтгаан нь жинхэнэ амьдрал, бодит үнэнээс айсаных.
Уг кино улстөрийнхөн, эрх баригчид хүссэн зүйлээ үнэн гэж итгүүлэн, зарим зүйлийг ор тас нууж чаддаг өнөөгийн нийгмийг харуулж чадсан аж. Мөн уг киноны найруулагчаар ажилласан Peter Weir энэхүү киногоороо Оскарын шагнал болон Алтан бөмбөрцөг зэрэг нэлээд хэдэн кино наадмуудаас шилдгийн шагналыг хүртсэн аж.
Мөн энэхүү кино нийтдээ 80 сая ам.долларын ашгийг нээлтээ хийсэн даруйдаа олж чадсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж