Дэлхийн II дайны үеийн бөмбөг олджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Дэлхийн II дайны үеийн бөмбөг олджээ

Бразиль улсын зүүн хойд хэсгийн далайн эргийн нэгэн хотын нутаг дэвсгэрээс дэлхийн хоёрдугаар дайны үеийн зургаан бөмбөг олдсон  тухай хэвлэл мэдээлэлд гарчээ.

Эдгээр аюулт тэсрэх бөмбөгийг энэ оны дундуур илрүүлэн олсон боловч чухам ямар учиртай  болохыг нь тодруулах үүднээс орон нутгийн эрх баригчид мэдээлэхгүй өдий хүрсэн байна.

Алагоаш муж улсын Марагожи хотын ажилчид усны хоолой булах шуудуу ухаж байх үеэр илрүүлжээ.  Орон нутгийн эрх баригчдын хүсэлтээр далайн усан цэргийн мэргэжилтнүүд ирж үзлэг хийсэн байна.

Жирийн ажилчид эдгээр бөмбөгийг энэ нутгийг голландчууд эзэгнэж байх үеийн зүйл, үнэт зоосоор дүүргэсэн байх хэмээн бодоцгоож байсныг мэргэжлийн техникийн хүмүүс ирж, гарч болзошгүй аюулыг тайлбарлан таниулжээ. Эдгээр бөмбөгийг германы армийнхэн эсвэл түүний холбоотнууд хаясан байх гэсэн дүгнэлт хийжээ.

Алагоаш хотын усан буудлын ахмад Андре Перейра Мейре “Бөмбөгүүдийг дэлхийн хоёрдугаар дайны үед Бразийн армийнхны ухсан шуудуунд байрлуулаад байна” гэсэн аж.

Эдгээр бөмбөг  дэлбэрэх тохиолдолд тус бүр 150 метрийн эргэн тойронд аюул учруулах байсан байна.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж