Эрдэм шинжилгээний бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Эрдэм шинжилгээний бага хурал болно

Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль батлагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан цөмийн аюулаас ангид байхын төлөө “Цэнхэр сүлд” ТББ Гадаад харилцааны яамны ивээл дор Цөмийн энергийн газар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран “Цөмийн энерги XXI зуунд- аюулаас авралд: судлаачдын үзэл бодол” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-нд болох аж. зохион байгуулна.Бага хуралд “Цэнхэр сүлд” ТББ, Гадаад хэргийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Цөмийн энергийн газар, Стратегийн судалгааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэд, судлаачид болон мэргэжилтнүүд оролцох гэнэ.Мөн УИХ, Засгийн газрын зарим гишүүд, ГХЯ, БХЯ-ны мэргэжилтнүүд болон Улаанбаатарт ажиллаж байгаа гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын ажилтнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид урилгаар оролцох юм байна. Тус эрдэм шинжилгээний бага хурлаар цөмийн аюулаас ангид байх асуудлыг судалдаг болон цөмийн энергийн салбарт ажилладаг эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд уулзан ярилцаж Зүүн Хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах, Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг олон улсын эрх зүйгээр баталгаажуулах,зэрэг олон асуудлыг ярилцан санал бодлоо хуаалцах аж..Хурлын хүлээгдэж буй үр дүн нь Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг олон улсын гэрээ хэлэлцээрээр баталгаажуулах, Засгийн газраас цөмийн эрчим хүчний салбарт баримтлаж буй бодлого, тулгарч байгаа сорилтууд болон тулгамдсан асуудлуудыг ҮАБЗ-ийн тэргүүн, гишүүдэд болон Засгийн газарт танилцуулах шинжлэх ухааны үндэслэлтэй санал, зөвлөмж боловсруулахад чиглэж байгаа аж.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж