
Энэхүү шинэ баримт бичигт сайд Сердюковыг Вашингтонд айлчлал хийж байх үеэр 1993 оны меморандумыг шинэчлэх зорилгоор ийнхүү гарын үсэг зурсан байна.
Америкийн Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Гейтс бүтээлч, үр ашигтай хэлэлцээ явагдсаныг тэмдэглээд хоёр талын батлан хамгаалах салбарын талаар хамтарсан мэдэгдэлд бас гарын үсэг зурсан тухай мэдээлсэн ажээ. Мөн түүнчлэн ажлын хамтарсан групп байгуулж, жил бүр хуралдаж байхаар тохиролцжээ.
Цэргийн хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааг бэхжүүлэхэд чухал хүчин зүйл болох юм гэж Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга санал бодлоо илэрхийлсэн тухай RIA Novosti агентлаг мэдээлсэн байна.
Сайд Сердюков яриа хэлэлцээнүүд хоёр орны аль алинд нь “ашигтай” байгаасай гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд “Дэлхий дахины болон бүс нутгийн хэмжээний өргөн хэмжээний олон асуудлаар санал бодлоо солилцлоо. Агаараас батлан хамгаалахтай холбоотой асуудлаар нарийвчилсан зүйл хэлэлцэх эхлэлийг тавилаа”гэсэн ажээ.
Роберт Гейтс хоёр орон цэргийн зэр зэвсгийн нөөцөө өөрчлөн шинэчлэх талаар ажиллаж байна гэсэнтэй холбогдуулан сайд Сердюков энэхүү шинэчлэл нь “зовиуртай” зүйл боловч орчин үеийн цэрэг арми, XXI зууны цэрэг арми байгуулан бий болгох асуудал зайлшгүй шаардлагатай зүйл юм” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг